Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн аварга болж, дээд амжилтаа шинэчлэв

Казахстаны Нур-Султан хотод пара пауэрлифтингийн ДАШТ энэ сарын 11-21-нд болж байна. Тэмцээнд 77 орны нийт 2700 тамирчин оролцож байгаа бол манайхаас 107 кг-ын жинд “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, мөнгөн медальт, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ хэвтээ шахалтаас 247 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, Казахстаны тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр энэ амжилтаараа дэлхийн аварга болоод зогсохгүй өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг (өмнө нь 244 кг-ыг шахаж байв) шинэчилжээ. Түүнийг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга дасгалжуулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Монголд түрүүлсэн бөхөд хурандаа өгч байгаа юм чинь дэлхийд түрүүсэн хүнд генерал өгөн шүү алуурчинд өгчихдөг биз дээ

    2 0 Хариу бичих
    • тэнэгтээд эхэлхийн

      0 0