ЖДҮХС-гийн 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилтэд 47 төсөл өрсөлдөж байна

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгодог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуйн нэгжийн төсөл хүлээж авах үйл ажиллагаа зургаадугаар сарын 10-нд дууссан. Зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааны банкаар дамжуулан зээлдүүлэх төслийн сонгон шалгаруулалтын урьдчилсан судалгааны шат дуусаж, өнөөдөр Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал боллоо. Энэ шатанд нийт 47 аж ахуйн нэгжийн төсөл 13.5 тэрбум төгрөгийн  санхүүжилтийн төлөө өрсөлдөж байна.

 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд нийтдээ 20 сая төгрөгөөс  тэрбум хүртэлх төгрөгийн зээл хүссэн 1411 иргэн аж ахуй нэгжээс хэрэгжүүлэх төслийн баримт бичиг болон түүнтэй холбоотой иж бүрдлийн материалаа ЖДҮХСанд ирүүлснээс эхний шатны иж бүрдлийн шаардлага болон төсөлд тавигдах шалгуур хангагдсан 534 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл дараагийн II шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжжээ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын дагуу арилжааны банкаар дамжуулан олгох 300 сая төгрөгөөс дээш  тэрбум төгрөг хүртэл зээлийн багцад хүсэлт ирүүлж, иж бүрдлийн шаардлага хангасан 65 иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг урьдчилсан шатанд судалж 70-аас дээш оноо авсан  нийт 47 төслийн 35.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт Төсөл сонгон шалгаруулах хорооны шатанд шилжсэн юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)