Анимэ студид гарсан галд хохирогсдын тоо 33 боллоо

Японы Киото хотод байрлах Kyoto Animation студид нэгэн этгээд санаатайгаар гал тавьсны улмаас гурван давхар барилга бүрэн шатаж, олон хүн гэмтэж бэртсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Сүүлд ирсэн мэдээллээр галын улмаас нас барагчдын тоо 33-т хүрээд байна. Гал гарч эхлэх үед барилгад 70 орчим хүн байсан тухай албаныхан мэдээллээ. 

41 настай эр түлш ашиглан гал тавьсан бөгөөд өөрөө ч ихээхэн хэмжээгээр түлэгдэж гэмтсэн тул бусад хохирогчдын хамтаар эмнэлэгт хүргэгдээд байгаа аж. Гэрчүүдийн мэдүүлгээр сэжигтэн " Үхэл" хэмээн хашгираад байшинг галдаж эхэлсэн гэнэ. Уг этгээд  Kyoto Animation компанитай холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Мөн цагдаа нар барилгаас олон тооны хутга олжээ.

Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр болсон хэрэг явдлыг " үгээр илэрхийлэхийн аргагүй аймшигтай" гэж мэдэгдлээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Dear all Americans and Friends: America is a country where the People are ruled by the law.The rule of law demands only constitutional interpretation of laws.Your,Americans,moral responsibility-"Establish Justice, insure domestic Tranquillity ".In certain circumstances Justice might look like revenge but revenge never looks like Justice.-"...these dead shall not have died in vain...".The true value of humanity is in human heart.True heart always warm and kind.Lie,fear prevail among ignorants.None of them thrive where the Wisdom of Truth. America calls for moral courage.You,Americans,will need America.The United States. Freedom has no limits.God bless You.With love from America. The Critical-thinking Incredible Atlas

    0 0 Хариу бичих