Өнгөрсөн сард ам.доллар, рублийн ханш суларч, юанийн ханш чангарчээ. Тодруулбал, өнгөрсөн сард Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 2 654.47 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар суларсан аж. Тэгвэл юанийн ханш 384.62 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар суларч, өмнөх сараас 0.3 хувиар чангарсан байна.

Харин  Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 41.41 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар, өмнөх сараас 1.6 хувиар суларчээ.