Манай улсын хувьд чанаргүй зээлийн хэмжээ өндөр байгаа гэж ОУВС-гаас үзэж, анхааруулаад буй. Тэгвэл банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл зургаадугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болжээ.  Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас 60 тэрбумаар буурсан хэдий ч өнгөрсөн оны мөн үеэс 596.9 тэрбумаар өссөн байна. Ингэснээр нийт зээлд чанаргүй зээлийн эзлэх хувь хоёр орчим хувиар нэмэгдэж, 10.5 хувийг эзэллээ.

Нэмэхэд, чанаргүй зээлийн үүтгэл болсон хугацаа хэтэрсэн зээлийн тухайд мөн хугацаанд 751.1 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх сар болон өнгөрсөн оны мөн үеэс буурсан мөнгөн дүн юм.