Өнгөрсөн сард ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ДОХ-ын нийт тохиолдол 274 болсон байна.
Нэмж мэдээлэхэд, энэ оны эхний хагас жилд халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд 22.8 мянган хүн халдварт өвчнөөр өвчилсөн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 958-аар нэмэгджээ.