Японы Киото хотод байрлах Kyoto Animation студид гал гарч нэг хүн амиа алдаж, 38 хүн гэмтсэн тухай мэдээлэл ирлээ. Үүнээс арван хүний биеийн байдал маш хүнд байгаа ажээ.
Гурван давхар барилгад гарсан галыг одоо хэр бүрэн унтарч чадаагүй байна. Орон нутгийн цагдаагийхан санаатайгаар гал тавьсан гэж үзэж байна. Учир нь хэргийн газрын ойролцоогоос канистертай шатамхай бодис барьж явсан эрэгтэйг саатуулжээ.
1981 онд байгуулагдсан Kyoto Animation студи нь “K-On!” болон “Suzumiya Haruhi no Yuutsu” (“The Melancholy of Haruhi Suzumiya”) зэрэг цуврал бүтээлүүдээрээ алдартай юм.