Өнгөрсөн шөнө нийгмийн сүлжээний Facebook messenger-ийн үйл ажиллагаанд доголдол үүссэн байна. Тухайлбал АНУ, Их Британи, Гүрж, Герман, Польш, Болгар, Серб, Австрали, Бразил, Швейцарь, ОХУ-ын хэрэглэгчид Facebook messenger-ээр дамжуулан хоорондоо мэдээлэл солилцох, харилцах боломжгүй болжээ. Ихэнх хэрэглэгчид сервер рүү холбогдох, мессеж хүлээн авах, програм руу нэвтрэхэд хүндрэл үүссэн тухай гомдол мэдүүлсэн байна.

Долоодугаар сарын эхээр Facebook болон Instagram сүлжээнд доголдол үүсч, хэрэглэгчид зураг, видео бичлэг хийх, дамжуулахад саатал гарч байсан юм.