Хар тамхины хааны бүх насаараа хоригдох ял дээр 30 жил нэмэв

Эл Чапо буюу атигар хочит Хоакин Гузманы шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард Нью-Йорк хотноо болж Мексикийн хар тамхины хаанд бүх насаар нь хорих ял оноосон билээ. Гузманыг мансууруулах бодис наймаалсан, мөнгө угааж, хууль бусааар галт зэвсэг эзэмшин, бусдыг айлган сүрдүүлж мөн захиалгат аллага үйлдсэн зэрэг арав гаруй гэмт хэрэгт буруутгасан юм.

Бүх насаар хорих нь хар тамхины хааны хувьд дэндүү хөнгөн ял гэж үзсэн үзсэн АНУ-ын шүүх түүний хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн гэх хэрэг дээр нь нэмж гучин жилийн ял оноолоо. Брүүклиний шүүх танхимд байхдаа тэрээр АНУ-ын цагдан хорих байранд түүнийг 24 цагийн турш сэтгэл санааны болоод бие бялдрын асар их дарамтад байлгаж, эрүүдэн шүүж байна гэжээ. Гузманы ялыг Колорда мужид байх өндөр хамгаалалттай хорих ангид эдлүүлэхээр шүүхээс заасан байна.

Энэ жил 62 настай Хоакин Гузман анх 1993 онд хар тамхи хууль бусаар борлуулсан, хүн амины хэргээр 20 жилийн хорих ял авч байсан ч торны цаанаас гэмт бүлэглэлээ удирдаж байв. Улмаар 2011 онд шоронгийн хамгаалагчид авлига өгөн оргож чадсан Эл Чапог АНУ болон Мексикийн засгийн газар, Интерпол дэлхий даяар эрэн сурвалжилж байлаа. 2014 онд бүлэглэлийнхээ байрнаас баригдсан ч хойтон жил нь дахиад л газар доогуур 1,6 километр хонгил ухан оргосон нь домог мэт яригддаг. 2016 онд Мексикийн тал түүнийг олж, 2017 онд АНУ-д шилжүүлэн өгсөн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. хараал идсэн муу атигар шорондоо үхээрэй

    0 0 Хариу бичих
  2. Naiz min dahiad orgooroi.amjilt.

    0 0 Хариу бичих
  3. Пабло шиг эр байж

    0 0 Хариу бичих