Майкрософтыг үндэслэгч Билл Гейтс чинээлэг эрхмүүдийн жагсаалтад гуравт бичигдэх боллоо.
Блүүмберг агентлагийн гаргасан чансаагаар энэ жил Гейтсийн өмнө 108 тэрбум долларын хөрөнгөтэй тансаг эдлэлийн Louis Vuitton Moët Hennessy компаний эзэн Бернар Арно оржээ. Харин Amazon-ийн эзэн Жейфф Безос урьдын адил дэлхийн баячуудыг тэргүүлж байна. Эхнэр Маккензигаас салж, хөрөнгөө хуваахаар болсон ч Безос 125 тэрбумын хөрөнгөтэй гэж үнэлэгдлээ.
Блүүмбергийн шинжээчид хэрвээ Билл Гейтс хандивын сандаа ихээхэн хэмжээний мөнгө зарлагаддаггүй бол тэрбумтануудын жагсаалтыг гарцаагүй тэргүүлэх байсан гэлээ. Билл болон Мелинда Гейтс нар өөрсдийн үүсгэн байгуулсан сангаараа дамжуулан өнгөрсөн жил 35 тэрбум долларыг буяны үйлсэд зориулсан юм.