"Бид мартахгүй" хүндэтгэлийн өдрийг өнөөдөр Тээврийн цагдаагийн албанаас зохион байгууллаа. Тус албанаас төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваад алтан амиа алдсан цагдаагийн гавьяат үйлстнүүдийг дурсаж ийнхүү хүндэтгэл үзүүлдэг юм. Уг үйл ажиллагаанд Тээврийн цагдаагийн албаны удирдлагууд болон цагдаагийн албанд шинээр орсон алба хаагч, амь үрэгдсэн алба хаагчдын гэр бүлийн төлөөлөл оролцож хүндэтгэл үзүүлэв.Тус албанаас энэ өдрийг 2007 оноос эхлэн албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан алба хаагчдаа дурсан санах өдөр болгон өдгөө 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж байгаа билээ.