Сонсголонгийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, засварын ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321.4 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд шинэ гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 5-нд нээж ашиглалтад оруулсан. Үргэлжлүүлэн хуучин гүүрийн хөдөлгөөнийг өчигдрөөс хааж, засварын ажлыг эхлүүлж, хоёр сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөжээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Гангүүр” компани ажиллаж байгаа юм байна.