Монгол Улсын урсгал дансны алдагдал өнгөрсөн онд 2.2 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 17 орчим хувьтай тэнцжээ. Тэгвэл энэ оны эхний таван сарын байдлаар урсгал дансны алдагдал 152 сая ам.доллараар буурсан. Төлбөрийн тэнцэл гэдэг нь Монгол Улсын орох, гарах мөнгөний харьцаа гэж энгийнээр ойлгож болох юм. Ийнхүү төлбөрийн тэнцлийн алдагдал буурахад гадаадын шууд хөрөнгө оруулалт тогтвортой байсан, МИК ХК-иас гадаад зах зээлд бонд арилжаалсан зэрэг нөлөөлжээ. Цаашид ч 2021 он гэхэд урсгал дансны алдагдал мөн буурах төсөөллийг Төв банк гаргажээ.