Тээврийн цагдаагийн албаны өгсөн мэдээллээр баярын өдрүүдэд тус газар 198 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 108 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд долоон хүн гэмтэж бэртсэн бөгөөд алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.
Нэмж мэдээлэхэд, тус газраас баяр наадмын өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ, нэмэлтээр Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогчийн хамт өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин Нийслэл хот болон Хүй 7 худагт хоёр хуваагдан үүрэг гүйцэтгэжээ.