Баярын өдөр 86 хүү, 81 охин мэндэлжээ

Наадмын амралтын үеэр эрүүл мэндийн салбарынхан бэлэн байдалд ажиллаж байна. Долоодугаар сарын 11-нд улсын хэмжээнд 167 эх амаржиж 86 хүү, 81 охин мэндэлжээ.

Эрүүл мэндийн байгууллагад 5732 иргэн хандсанаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай 964 иргэнийг хэвтүүлж тусламж үзүүлж байна. Түргэн тусламжийн дуудлагаар 1657 иргэнд хүрч үйлчилжээ. Амралтын өдрүүдээр нартай байгаас гол усанд осолдох, зам тээврийн осол, зүрх судасны өвчний улмаас өгөх дуудлага зонхилж байна гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)