Арслан Э.Оюунболд Монгол Улсын аварга цол хүртлээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд ес давж, Монгол Улсын аварга цол хүртлээ. 

Энхтөгсийн Оюунболд 1993 оны гуравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ. Тэрээр 2005 онд нэг аймаг, нэг сумын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн байгуулсан "Аварга" дээд сургуульд Бүдээбазарын Адьяахүү начны удирдлаганд бөхийн эрдэмд суралцжээ. 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар 6 давж улсын харцага болов. 2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон тохиолдол болжээ. Өөрөөр хэлбэл, 

2012 оны Хэнтий аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан
2013 оны улсын наадамд 6 давж Улсын харцага
2015 оны улсын наадамд 9 давж түрүүлэн Улсын арслан
2016 оны улсын наадамд 7 даван шөвгөрсөн
2018 оны улсын наадамд 5 даван шөвгөрч "Өсөх идэр" чимэг (нөхөн олгосон)

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. ар халхын дэнж дээр зоргоороо наадсан наадамаа.

    0 0 Хариу бичих
  2. Засуулуудаараа бариулж байгаад л ергеж шидэхээс еер мэхгуй гар туруулчих юм аа, энэ ундэсний бех унэн бутэхгуй ээ

    1 1 Хариу бичих
  3. Аварга сайхан наадууллаа.

    0 0 Хариу бичих
  4. Аварга цол хүртчихээд ямар сонин сэтгэлийн хөдөлгөөнгүй, баярлаж бахархсан зүйлгүй хээв нэг шогшиж явдаг байна аа. Шууд Дархан аварга цол хүртсэнгүй гэж байгаа юм уу? За тэр ч яахав, хүн амьтан хуушууранд хордож үхээгүй л бол болоо.

    1 0 Хариу бичих
    • Мансуурчихсан яваад байгаа юм биш уу

      0 0