Н.Батсуурь, Б.Гончигдамба, Э.Оюунболд, Ц.Содномдорж шөвгийн дөрөвт үлдээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт улсын аварга Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын арслан Э.Оюунболд, улсын арслан Ц.Содномдорж нар үлдлээ. 

Их баяр наадмын долоогийн даваанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарьд Б.Гончигдамбатай, улсын аварга Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбаттай, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдоржтой, улсын арслан Э.Оюунболд, улсын начин Д.Анартай барилдсан юм. 

Дашрамд дурдахад, есийн тоогоор төгссөн оны Улсын их баяр наадамд аварга арслангууд үзүүр, түрүү булаалддаг. Тухайлбал, 2009 оны Улсын их баяр наадамд Г.Өсөхбаяр аварга түрүүлсэн бол 1999, 1989 онд аварга Б.Бат-Эрдэнэ, 1979 онд Х.Баянмөнх аварга түрүүлсэн байдаг. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)