Улсын начин Д.Анар харцага цолны болзол хангалаа

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна. Зургаагийн даваанд улсын начин Д.Анар харцага цолны болзол хангалаа. Тэрбээр, энэ даваанд Улсын харцага Б.Бат-Өлзийтэй тунаж барилдаж, давснаар ийнхүү харцага цолны болзол хангав. Дашрамд дурдахад, өмнө нь  хоёр бөх тунаж, Улсын харцага Б.Бат-Өлзий давснаар харцага цолонд хүрсэн юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)