Б.Орхонбаяр 21 насандаа улсын цолонд хүрэв

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна. Тавын даваанд Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр аймгийн арслан Ц.Сандагдоржоор тав давж, Улсын начны болзол хангалаа. Ингэснээр тэрбээр, 21 насандаа улсын цолонд хүрч байгаа юм. Дашрамд дурдахад, Улсын аварга Д.Сумъяабазар 20, МУ-ын арслан П.Дагвасүрэн 19 насандаа улсын цолонд хүрсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)