Энэ өдөр дэлхийн түүхэнд

 Оны 193 дахь өдөр, шинэ он гартал 172 хоног үлдлээ.

Өнөөдөр түүхэнд

Энэ өдөр гэрэл зургийн урлагийн ивээн тэтгэгч гэгдэх хувилгаан Вероникагийн өдөр гэгдэх энэ баяр нь зовон шаналсан ертөнцийн эзний гараар бүтээлгүй гаргасан дурсгалд нь зориулагдан тэмдэглэгддэг. Мөн долоодугаар сарын 12-14-нд гурван өдрийн турш Скандинавын орнууд фьёрдын баяраа тэмдэглэдэг. Эдгээр орнуудад маш их байдаг гүйхэн устай, өндөр эгц Эрэг бүхий тэнгисийн булан тохойг фьёрд гэж нэрлэдэг ажээ. Нэн ялангуяа Норвеги ийм байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Тэндхийн Мёре-ог-Румсдал гэх хойд мужийн фьёрд Гейрангер  асар хүчтэй хүрхрээтэй бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвийн жагсаалтад бичигдсэн байна. Онгоцны үйлчлэгч нарын олон улсын өдөр өнөөдөр тэмдэглэгдэж байна. Онгоцны үйлчлэгч нар нь нисэхийн компанийн нүүр царай бөгөөд иргэний агаарын тээврийн хамгийн романтик бэлгэдэл юм. Нислэгийн үеэр хэдэн км-ыг алхан өнгөрөөж, дандаа инээж үйлчилж  явдаг тэдний ачаалал нь ойролцоогоор 3.5 км-ын өндөх уууланд авирахтай адилхан. Онгоцны үйлчлэгчийн  мэргэжил нь аврагч, сэтгэл зүйч, менежер, үйлчилгээний мэргэжилтэн, эмнэлэгийн асрагч гэсэн хэд хэдэн мэргэжлийн нийлбэр юм. Энэ мэргэжил нь харьцангуй шинэ зуун жил ч наслаагүй байгаа. Онгоцны үйлчлэгчээр ажиллах нь нэр хүндийн хэрэг бөгөөд хүнд, хангалттай хэмжээгээр аюултай ажил юм.

1917 - Дэлхийн I дайны явцад анх удаагаа химийн зэвсэг хэрэглэгджээ. Англи, Францын цэргийн довтолгоог зогсоох үүднээс Бельгийн Ипр хотын хавьд немцийн цэрэг гичийн хий гэх шингэн хорт бодисыг хэрэглэжээ. Тэр хорт бодис нь амьсгалын зам, нүд, ходоод гэдэсний зам, арьсийг хордуулдаг ажээ. Цусанд ч хордлого өгч эхэлдэг гэнэ. Хожим Ипр хотын нэрээр энэ хорт бодисыг  Ипритийн хий гэх болсон байна. Анх хорт хийг хэрэглэх үеэр 2490 хүн хордож, 87 хүн амиа алдсан байжээ. Энэ дайнаар ипритийн 12 тонн хийг хэрэглэж, нийтдээ 400 мянган хүн хордсон байна. Өдгөө химийн зэвсэг хэрэглэхийг 1993 оны нэгдүгээр сард гарын үсэг зурагдсан Химийн зэвсгийн хорилох тухай конвенциар хориглосон байгаа. Тэнд заасны дагуу дэлхийн 65 орон конвецид нэгдэн баталсны дараа тэр нь хүчин төгөлдөр болжээ.

1931 – Францад шадар цэрэг Д’ Артаньянд зориулсан хөшөөг нээжээ.

1937 - Москва – Хойд туйл – АНУ гэсэн буултгүй нислэг гараагаа эхлэв. Нисэгчид  М. Громов, А. Юмашев, зам заагч С. Данилин  нарын бүрэлдэхүүнтэй "АНТ-25" онгоцны баг 62 цаг 17 минутын дараа Мексикийн хилийн ойролцоох   Сан-Жасинто хотод газардан шулуун нислэгийн алслалтын дээд амжилтыг тогтоожээ. Тэд нислэгээ үргэлжлүүлж чадах байсан ч АНУ ба Мексикийн хилийн давах зөвшөөрөлгүй байлаа.

1942 – Ворошиловград буюу өнөөгийн Донецк хотоос баруун  зүгт фронтын гэрэл зургийн сурвалжлагч М.В. Альперт Эх орны дайны хамгийн алдартай гэрэл зургуудын нэгийг авчээ. Зурагт  гар буутай гараа өргөн дайчдаа довтолгоонд уриалж байгаа цэргийн дарга буусан байв. Зурагт улс төрийн бага дарга Алексей Гордеевич Еременко (дайны өмнө хамтралын дарга) буулгагдсан ба тэрээр зураг авалтаас хойш хэдэн минутын дараа амь үрэгдсэн байв.

1960 – Хар далайд Туапсе хотын ойролцоо Зөвлөлт социалист Оросын холбооны улсын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр Ленины комсомолын Төв хорооны Бүх Оросын статустай "Орленок" (Краснодарын хязгаар) пионерийн лагерь байгуулагдав. 1993 оноос Бүх оросын хүүхдийн төв  болсон байна.

1970 – Норвегийн судлаач эрдэмтэн Тур Хейердалын баг папирусаар босгосон “Ра-2” завиар 57 хоног  далайг гатлан Барбадосын эрэгт хүрчээ. Үүнээс нэг жилийн өмнө хийсэн анхны оролдлого нь бүтэлгүйтэн замын хагаст зогссон байлаа. Тэр нь завийн зохион бүтээлтэд гарсан доголдол байсан ба анхны “Ра” живсэн байв. Багт нь дэлхийн янз бүрийн орнуудын долоон хүн байлаа. Анхны завийг нь Чад нуурын мастерууд Египетэд бүтээсэн байв. Хоёр дахь завийг нь Перу, Боливийн хилийн орчмын Титикака нуурын индианчууд бүтээвАфрикчуудад Америкийн уугуулуудын бүтээсэн шиг завь байсан бол тэд Америк тив хүрэх л байжээ.

2003 – Дэлхийн хүн амын өдөрт зориулан  ер бусын бэлгэвчийг Хятадын өмнөд нутгийн Гуйлинь хотод бүтээжээ. Хурц шөр өнгөтэй  жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэмжээгээрээ гайхуулав. Түүний урт нь 80 метр ба  ер бусын захиалгыг гүйцэтгэгч нь Guilin Latex Company байв. 

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)