Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Үндэсний эрх чөлөөний 108, Ардын хувьсгалын 98 жилийн баяр наадмын соёолон насны морьд барианд орж ирлээ. Нийт 247 соёолон уралдуулахаар бүртгүүлснээс 190 гаруй нь гарааны зурхайгаас хөдөлсөн юм. Ингэхэд Сэлэнгэ аймгийн харъяат Д.Очирсүрэнгийн зээрд үрээ тэргүүн магнайд хурдлав. Харин аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат С.Баярсайханы халиун үрээ хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлуулав. Айргийн тавд Ч.Махбалын зээрд халзан, С.Нямжавын халтар тэргүүтэй үрээ хурдаллаа.