Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьд барианд ирлээ. Их насны 270 гаруй морь уралдсанаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Т.Галбадрахын бор морь түрүү магнайд хурдаллаа. Тэгвэл аман хүзүүнд мөн Завхан аймгийн харъяат Ц.Мөнххуягийн цавдир морь, гуравт, Х.Бадамсүрэнгийн хээр морь, дөрөвт Н.Баттөмөрийн хар морь худалсан бол айргийн тавд Д.Ганболдын зээрд морь орлоо.
Энэ жил нийт 365 их насны морьд уралдуулахаар уяачид бүртгүүлснээс 270 гаруй нь уралдахаар болжээ. Их насны морьд 25 км-т шандас сорив.