Зургаан хүүхэд төөрсөн байна

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам  үргэлжилж байна. Эдгээр өдрүүдэд Хүй долоо худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 1400 гаруй алба хаагч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр бага насны зургаан хүүхэд эцэг эх асран хамгаалагчаасаа төөрсөн байна. Тиймээс бага насны хүүхдээ гараасаа тогтмол хөтлөн, гар утас, эд зүйлсдээ тавих хяналт, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)