Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, "Цэцэг төв"-ийн уулзварын авто замын хөдөлгөөнийг долоодугаар сарын 16-18-нд хаахаар болжээ.

Энэ хугацаанд Хууль зүйн яамны захиалгаар “Хурд Групп” ХХК дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх юм байна. Иймд хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг Авто замын хөгжлийн газраас анхаарууллаа.