Тулгар төр байгуулсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын азарга барианд ирлээ. Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд Ононгийн Батбилэгийн зээрд халзан азарга түрүүлэв. Ингэснээр Төв аймгийн 44 дэх азарга улсын их баяр наадамд түрүүгээ авч байгаа юм. Мөн Н.Баттөмөрийн хонгор азарга, Архангай аймгийн Хотонт сумын Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хар азарга тэргүүтэй хурдан хүлгүүд айргийн тавд хурдаллаа.
Дашрамд дурдахад, Монголын Үндэсний баяр наадамд азарга уралдаж эхэлсний 120 жилийн ой тохиож байгаа юм.