Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худагт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 400 улсын байцаагч, цагдаа нартай хамтран хяналт тавьж ажиллана. Баярын өдрүүдээр хүнс, худалдаа үйлчилгээний 713 цэг үйл ажиллагаа явуулах бөгөөд дараах зүйлсийг хориглож, иргэдийг худалдан авахгүй байхыг анхаарууллаа.

Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх; согтууруулах ундаа, тамхи худалдах Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж, муудах бүтээгдэхүүн худалдах; Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх; Шорлог, хуушуур, хорхог зэрэг халуун боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах; Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах; Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах; Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэх; Монгол Улсын Засгийн газрын 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор “0,035мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон” уут хэрэглэх Аюулгүй байдлын шаардлага хангаагүй газын хэрэгсэл хэрэглэхийг хоригложээ.