Италийн Наполи хотноо ирэх сарын 3-14-нд болох Дэлхийн оюутны спортын зуны 30 дугаар универсиад наадамд Монголын тамирчид 21 дэх удаагаа оролцож байгаа.

Тэгвэл тус наадмаас Монгол Улс түүхэндээ анх удаагаа таеквондогийн төрлөөс медаль хүртлээ. Тодруулбал, Үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр 58 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ. Тэрээр Эстон, Франц, Азербайжан, Италийн тамирчдыг дараалан хожиж, аваргын төлөө Ираны тамирчинд хожигдсон юм. Энэ жинд Тайланд, Италийн тамирчид хүрэл медаль хүртлээ. Дашрамд дурдахад, Монголоос байт харваа, буудлага, жүдо, таеквондо, теннис, усан спорт, ширээний теннисний долоон төрөлд, 33 тамирчин, 13 дасгалжуулагч албаны 46 бүрэлдэхүүнтэй баг мордсон юм.