Венесуелийн инфляц 1100 хувьд хүрлээ

Венесуелийн инфляцын түвшин оны эхнээс 1100 хувьд хүрсэн гэж Үндэсний ассамблейн гишүүн Анхель Альварадо мэдэгдлээ. Сарын өмнө 24.5 хувийн үзүүлэлттэй байсан тоо одоо 1155 хувьд хүрлээ хэмээн тэрээр твиттерт бичжээ. 2014 онд газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор Венесуэлд эдийн засгийн хямрал үүссэн ба үүнтэй холбоотойгоор тус улсад олон нийтийг хамарсан үймээн самуун дэгдэж, дэлгүүр хоршоонд бараа бүтээгдэхүүний хурц хомсдол үүсээд байгаа билээ. Олон улсын валютын сангийн таамаглалаар 2019−2020 онд тус улсын инфляц 10 саяд хүрэх төлөвтэй байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)