Ангела Меркелийн бие дахин тавгүйрхэв

ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн бие дахин олны өмнө тавгүйрхжээ. Финляндын Ерөнхий сайд Антти Риннег угтах ёслолын үеэр канцлер мөн л дагжин чирч эхэлсэн байна. Төрийн дуулал эгшиглэхэд улам хүчтэй чичирч байсан ч канцлер байрнаасаа хөдөлсөнгүй, Финляндын Ерөнхий сайд ч ямар нэгэн үйлдэл хийгээгүй аж. Дараа нь болсон хэвлэлийн хурлын үеэр канцлерын биеийн байдал хэвийн болсон гэж мэдэгджээ.

Хатагтай Меркель сүүлийн нэг сарын хугацаанд гурав дахиа ийм байдалтай олны өмнө харагдаж байна. Зургаадугаар сард Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг угтах үеэрээ дагжин чичирч байсан канцлер ус дутагдсанаас бие тавгүйрхсэн хэмээн тайлбарласан юм.Гэвч энэ явдлаас ердөө долоо хоногийн дараа ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн хамт ёслолд оролцох үед дахин чичирч, биеэ хүчлэн барьж байгаа нь дүрс бичлэгт үлджээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)