Ардчилсан намаас сонгогдсон сенатч Жозеф Мэнчин Хөлбөмбөгийн ДАШТ-ийг 2026 онд АНУ-д зохион байгуулахыг эсэргүүцсэн хуулийн төсөл санаачилжээ.
Америкийн хөлбөмбөгийн шигшээ дэлхийн чансаанд гоц амжилт үзүүлдэггүй байтал томоохон тэмцээн хүлээн авч, зохион байгуулах нь төсвийн хөрөнгийг дэмий үрсэн хэрэг гэж сенатч үзэж байна.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны шийдвэрээр 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг АНУ, Канад, Мексик улсад зохион байгуулахаар болсон юм.