Зохиолч Жорж Мартин "Game of Thrones"-ийн "үргэлжлэл" бүтээлийн талаар ам нээлээ

Зохиолчийн "Гал мөсний дуун" романаас сэдэвлэсэн "Хаан ширээний тоглоом" цуврал кино есөн жилийн турш үзэгчдийг байлдан дагуулж өнгөрсөн тавдугаар сард сүүлийн бүлгээ хүргэсэн билээ.

Төмөр сэнтийн төлөөх тулаанаас таван мянган жилийн өмнөх Вестеросын түүхийг өгүүлэх шинэ цувралын зураг авалт энэ өдрүүдэд Хойд Ирландад явагдаж байгаа юм. Тэгвэл зохиолч Жорж Мартин шинэ цувралын талаар бяцхан нууц дэлгэжээ. Юуны өмнө "Урт шөнө" гэдэг нэр өөрчлөгдөх магадлалтай, зөвхөн зураг авалтын нэр гэнэ. Мөн Вестеросын газар нутаг зуун хаант улсад хуваагддаг байна. Цувралд Старк овгийнхон болон зэрлэг чононуудын талаар өгүүлэх ч Ланнистерынхан огт дурдагдахгүй аж.

"Урт шөнө" цувралын гол дүрийг Наоми Уоттс, Наоми Аки, Денис Гоф нарын жүжигчид бүтээж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)