Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгүүд барианд орлоо. Шүдлэн насны хурдан морины уралдаанд Төв аймгийн харьяат Д.Ганзоригийн хар үрээ түрүүлэв. Шүдлэн насны морьдын уралдаанд 350 үрээ бүртгүүлж, 236 нь гараанаас гарсан юм.