Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсгийн саналыг танилцууллаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэг өнөөдөр хуралдлаа. Ажлын дэд хэсгийн гишүүд Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг,  Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгүүдээс гарсан саналын томьёолол тус бүрийг эхийг баригчид танилцуулав. 

 Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан ажлын дэд хэсгүүдээсгаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хүрээнд нэг бүрчлэн хэлэлцсэнийг үзэж танилцаад  зарим үүрэг даалгаврыг ажлын дэд хэсгийн гишүүдэд өглөө.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Лүндээ ч өөдтэй юм хийхгүй дээ, ер нь хоцрогдсон хүн билээ, одоо хувийнхаа бизнесс ээ хөөсөн дээр дээ, асар баян хүн билээ,

    0 0 Хариу бичих
  2. ЭНЭ МУУХАЙ СОГТУУ ӨВГӨН ҮХЭХЭЭСЭЭ ӨМНӨ ЮУ Л ХИЙХ ГЭЭД БАЙНА ДАА .

    0 0 Хариу бичих