Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах зорилго бүхий “Дээлтэй Монгол наадам” Д.Сүхбаатарын талбайд боллоо. 13 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадмын үеэр үндэсний хувцасны коллекциудыг сонирхон, үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг харуулсан гэр хотхон дахь наадам, монгол наадгай, дээл урлал, язгуур урлаг, хөгжим, уран бичлэгийн болон казах түмний өргөөгөөр зочлох боломжтой байв. Мөн дүүргийн төлөөллүүд үндэсний хувцастай парад алхав.