Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангууд барианд орж ирлээ. Нийт 290 гаруй хязгаалан бүртгүүлснээс184 нь хурдлав. Үүнээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүллээ.
Дашрамд дурдахад, өнөөдөр 14.00 цагаас Хүй долоон худагт шүдлэн насны морьдын уралдаан эхэлнэ.