Оны 191 дэх өдөр, шинэ он гартал 174 хоног үлдлээ.
Өнөөдөр түүхэнд
1547 – Францад хаан албан ёсоор зөвшөөрсөн сүүлчийн дуэль хийгджээ. Үхэл их байснаас дуэлийг хориглосон юм. Хориг тавигдсан ч дуэль өмнөх шигээ л их байв. Тэгээд 1566 онд IX Карл хаан зарлиг гарган дуэль хийгчдийг цаазлах тушаал гаргасан байна.
1553 – Англид хамгийн богино хугацааны хаанчлал эхэлжээ Леди Жейн Грей хаан ширээнд суусан ч ес хоногийн дараа түүнийг Тауэрийн шоронд хориод 1554 оны хоёрдугаар сарын 12-нд түүнийг цаазалсан байв.
1790 – “Петербургаас Москва руу аяласан нь” гэх нэрээ нууцалсан зохиогчийн номыг хэвлэгч байцаалт дээр зохиогчийн нэрийг А.Радищев гэж нэрлэжээ. Радищевыг цайзд суулггасан ба тэр өөрийн үзэл бодлоос татгалзан гэмшлээ илэрхийлжээ. Гэсэн ч шүүх түүнийг буруутай гэж үзэн засагт хүндэтгэл үзүүлээгүй, нийгмийн амгалан тайвныг алдагдуулах хортой санааг агуулсан номыг хэвлүүлсэн” гэж үзэн эхлээд түүнд цаазын ял оноосон байснаа дараа нь Илимийн хашаатай цөллөгт суулгажээ. Хожим Пушкин номыг үнэлэхдээ болж буй хэрэг явдалд ихэмсэг бүдүүлэгээр хандсан, өөрийн зууны өмнө дутуу ухаантай гайхал үзүүлсэн, шинэлэг зүйлийн төлөө сохороор зүтгэсэн, өнгөц мэдээлэл хөөсөн зэргийг бид Радищеваас олж харлаа гэх мэтээр үнэлсэн байв. Владимир Ленин “Оросын анхны хуввьсгалч” гэж Радищевыг нэрлэжээ.
1810 – Оросын төрийн зөвлөл тус оронд уртын нэгдсэн хэмжүүрээр стандартын “16 вершковый аршин” (71,12 см) хэмжээг авчээ. Улсын хэмжүүрийн тогтоогдсон хэмжээнд нэг мөнгөн рублийн үнэтэй гэж тогтоожээ. Үүнээс өмнө “хүн бүр л мөрөөрнийхээ хэмжээгээр хэмждэг” гэсэн хэллэг байсан нь бодит байдалд их тохирч байжээ. Мөрний хэмжээг персийн худалдаачид анх гаргасан байв. Тэнийлгэсэн гарны үзүүрээс мөр хүртэлх хэмжээг аршин гэдэг байсан ба худалдаачид Орост худалдагчаар богинохон гартай хүмүүсийг голчлон сонгон авдаг байжээ.
1878 - Англид хөлбөмбөгийн шүүгч тоглолт дээр анх удаагаа шүгэл хэрэглэжээ. Хөлбөмбөгийн түүх манай эрнээс өмнөх үеэс эхэлэлтэй байж магадгүй МЭӨ II зуунд Хятадад цуцю нэртэй тоглоом гарч ирсэн бөгөөд тоглоомын энэ хуулбарыг 2004 онд Олон улсын хөлбөмбөгийн холбоо хамгийн эртний хөлбөмбөг гэж үзжээ. Гэхдээ энэ тоглоомын төгсгөлийн хувилбар одоо байгаагаар зөвхөн ХХ зуунд л бүрэлдэн тогтсон юм. Шүүгч нар хамгийн анх хөлбөмбөгийн талбайд 1873 онд гарч ирсэн бөгөөд эхлээд шүүгч тоглоомын явцад оролцохгүй ёстой байжээ. Шүүгч цагийг хянаж, тоглогч нарыг тоглоомд оруулах, талбайгаас гаргахыг хариуцаж байсан гэнэ. Шүүгч нар нь жижиг хонх эсвэл өөрийн дуугаар тоглоомыг удирдаж байсан аж. Тэр үед шүүгчийн эрхийг мэргэжлийн биш сонирхогчид нарт өгдөг байв. Хөлбөмбөгт дуртай шүтэн бишрэгч мэргэжлийн шүүгчдээс илүү тоглоомыг шүүнэ гэдэг байсан гэнэ. Энэ өдөр долдугаар сарын 10-нд хөлбөмбөгийн тэмцээний шүүгчээр цагдааг томилсон байжээ. Тоглолт явагдаж байхад нь талбайд зодоон гарч цагдаа өөрийн шүглийг үлээсэн гэнэ. Гэнэтийн шүглийн дуунд тоглочид нь айж гайхан зодооноо зогсоожээ. Тэр цагаас хойш шүүгчид шүгэл хэрэглэж ирсэн ажээ.
1900 - Пянз тоглуулагчийн пянзыг бүтээгч, 1870 оноос хойш Вашингтонд суурьшин ажиллаж байсан 49 настай немецийн еврей Эмиль Берлинер АНУ-ын патентын товчоонд өөрийн компанийн “пянз тоглуулагчийг анхааран сонсож байгаа нохойны зураг” бүхий дүрстэй барааны тэмдгээ батлуулжээ.“Эзний дуу” нэртэй зургийг Ливерпулийн Фрэнсис Барро зурсан байв. Зураачийн ахад байсан богино жигд үстэй Ниппер хочтой фокстерьерыг тэр зуржээ. Эзнийхээ дууг барихаар хичээж буй нохойн зургийг худалдан авах хүн эхлээд олдоогүй гэдэг. Тэр зургийг харсан Берлинер түүнээс өөрийн ирээдүйг шууд ба түүнийг логодоо ашиглан шууд баталгаажуулжээ. Энэ логотип дэлхийн хамгийн алдартай тэмдэгтийн тоонд багтсан одоо түүнийг Японы JVC зэргийн хэд хэдэн компаниуд ашиглаж байгаа.
1904 - Германы Кайзер II Вильгельм Японы эсрэг дайнд Оросыг дэмжиж байгааг мэдэгдэв. Энэ түүх ихээхэн хачирхалтай. Арван жилийн дараа Германы эсрэг дайнд Япон Оросыг дэмжин тэдэнд хэдэн арван мянган "Арисака" винтовыг зарсан байдаг.
1913 – Калифорнийн Үхлийн хөндийд АНУ-д хамгийн өндөр 57 градус гэсэн дулаан бүртгэгджээ.
1918 – Германы армийн ерөнхий командлагч генерал Э. Людендорф Севастопольд олзолсон Оросын Хар тэнгисийн флотын хөлөг онгоцнуудаас тусгаар Украинд шилжүүлжээ.
1925 - Дейтон хотноо “Бичний хэрэг” гэх Дарвины онолыг сургуульд заахын эсрэг шүүх хурал эхэлжээ. эхэлсэн байна. 1925 он гэхэд Америкийн 25 муж сургуульд Дарвины хөгжлийн онолыг заахыг хориглосон байсныг зөрчсөн гэх эмийн санч Фред Робинсоны гомдлоор шүүх хурал явагджээ. Хориотой байсан Дарвины онолыг сургуульд заах хоригийг зөрчсөн гэх шүүх “Бичний хэрэг” нэртэйгээр Теннесси мужийн Дейтон хотноо хэлсэн байна. Тэр үед Дейтоны эдийн засаг уналтад байжээ. Ингээд Робинсон ба түүний нөхөд нэгэн дуулиантай хэрэг мандуулан хотод хөрөнгө оруулагчид ба жуулчдыг татахаар шийдээд “Бичний хэргийг” өдөөсөн байна. Тэд хүн тэнгэрийн гаралтайд харшилсан доод төрлөөс үүсэлтэй гэх онол нь хууль бус гэсэн гомдлыг шүүхэд гаргажээ. Шүүхийн ажиллагаанд олон нэртэй сэтгүүлчид өмгөөлөгч нарыг татаж, хотыг цэвэрлэн гоёсон байв. Шүүх хурлыг радиогоор дамжуулсан байв. Шүүхэд сайн дураараа хэрэгтэн болохыг зөвшөөрсөн 24 настай заримдаа биологи заадаг байсан биеийн тамирын багш Жон Скоупсийг буруутан гэж үзэн 100 ам.доллараар торгожээ. Дарвины онолыг сургуульд заахыг хориглосон хууль 1967 он хүртэл хүчин төгөлдөр байжээ. Энэ дуулиантай шүүх хурлаар хотын сан ба Робинсоны түрүүвч ихээхэн зузаарчээ.
1925 – Зөвлөлтийн бүх холбоотын мэдээллийн цахилгаан мэдээний агентлаг (ТАСС) Петерградын цахилгаан мэдээний гол агентлагийн бууринд байгуулагджээ.
1934 – Зөвлөлтөд Дотоод явдлын яам байгуулагдан түүний Ардын Комиссараар Генрих Ягода томилогдсон байна.
1935 – Уран барилгын академич В. Семенов, С. Чернышев нарын удирдлага дор Социалист Москвагийн Ерөнхий төлөвлөгөөг боловсруулах комисс байгуулагджээ. Хотыг Улаан Москвагийн гол байгууламж болох ёстой Зөвлөлүүдийн ордонд захируулах төлөвлөгөө байсан гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ тэр нь дэлхийн утопийн нийслэл болгосон үзэл сурталтай шинэ хот байгуулах гүнзгий зорилготой байв. Тэр биелэсэн бол хотын гол гудамжууд түүхэн байгууламжтайгаа алга болох байжээ. Хотыг мөхөөн хөнөөх байсан Сталины энэ төлөвлөгөөг Эх орны дайн зогсоожээ.
1938 - Говард Хьюз дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багтайгаар дэлхийг тойрсон 91 цагийн нислэг хийжээ.
1951 – Солонгосын эртний нийслэл байсан Кэсон хотод Солонгосын хойгт эвлэрэл тогтоох хэлэлцээр эхэлжээ. Эсрэг талуудын байдал 38-р параллель дээр тогтворжсон байлаа. Хэлэлцээр нэг биш удаа таслагдаж, цэргийн мөргөлдөөн эхэлж байлаа. Үүнээс хоёр жилийн дараа л Паньмыньжонд гал зогсоосон гэрээнд гарын үсэг зурагдсан ба хуваагдсан хоёр Солонгосын хооронд энхийн гэрээ байгуулагдаагүй, Солонгосын хойг өнөөдөр дэлхийн халуун цэгүүдийн нэг хэвээр байна.
1960 – Европын цомын шөвгийн тоглолт Парисын "Парк де Пренс" цэнгэлдэхэд болж түүнд Зөвлөлтийн шигшээ 2:1 харьцаатайгаар Югославын шигшээг хожжээ. Эхний таймын төгсгөлд югославууд тоог эхүүлсэн ч хоёрдугаар таймын эхэнд Слава Метревели тоог тэнцүүлсэн байв. Нэмэлт цагийн 113 дахь минутад Виктор Понедельник ялалт авчирсан гоолыг эсрэг хаалганд оруулжээ. Европын аваргын тэмцээнд Зөвлөлтийн хөлбөмбөгчдын шилдэг ололт нь энэ тоглолт байлаа.
1973 - Багамын арлуудын хамтын нийгэмлэгийн тусгаар тогтнолын өдөр. Их Британиас Багамын арлууд 1973 онд тусгаар тогтнолоо авсан ч төрийн тэргүүнээр нь Их Британийн хатан хаан байгаа.
1980 – АНУ-ын Атланта хотын Грейди Мемориал эмнэлэгт наранд цохиулсан 52 настай Уилли Жонс хүргэгдэн ирэхдээ 46,5° С халуунтай байв. Тэр 24 хоногийн дараа эмнэлэгээс гарчээ.
1981 – АНУ-ын Тэнгисийн цэргийн флотод бавгар сахалтай байхыг хоригложээ.
1984 – Миланд болсон хэвлэлийн бага хурал дээр зөвлөлтийн кино найруулагч Андрей Тарковский баруунд үлдэхээр шийдсэнээ мэдэгдлээ.
1985 – Шинэ Зеландын Окленд боомтод нийт долоон хөлгөөс бүрэлдсэн олон улсын Гринпис байгууллагын флотын Rainbow Warrior тэргүүн хөлгийг дэлбэлэв. Номхон далайн өмнөд хэсэгт Муруроа шүрэн аралд францчууд цөмийн туршилт хийж байгаагийн эсрэг эдгээр онгоцнууд эсэргүүцлийн ажиллагааг явуулж байв. Хөлгийг ноцтой гэмтээсэн, өөрийн тоног төхөөрөмжийг аврах гэж байгаад нэг гринписчин амь үрэгдсэн нь дэлхийд хүчтэй эсэргүүцлийг өрнүүлсэн ба Франц баримтуудын дор аргагүйн эрхэнд хариуцлага үүрэн Батлан хамгаалахын сайдаа огцруулжхэрэгт холбоотойгоор баривчлагдсан хоёр агентаа шоронд хорьжээ.
1987 – Шөнийн анхны синхрон нислэгийг хос нисдэг тэрэг хөлбөмбөгийн талбайн хэмжээнд прожекторын гэрэлд хийжээ. Тийм нислэг Дурбанд болдог цэргийн шивээсийн наадмын үеэр долдугаар сарын 18 хүртэл шөнө бүр явагддаг уламжлалтай болжээ. Уг шоунд ӨАБНУ-ын нисэх хүчний 15-р эскадрийн Францын Аэроспасьяль "Алуэтт III" нисдэг тэрэг оролцдог.
1988 – Норвегийн Олаф Енсне усны гутлыг 56,70 метрт шидсэн дээд амжилтыг тогтоов.
2002 – Дөрвөн хүү, хоёр охиныг Алабама мужийн нэгэн эмэгтэй төрүүлжээ. Тэдний хамгийн багын жин нь 500 грамм, хамгийн томынх нь 800 грамм байв. Эмч нар нялхуудын биеийг сайн гэж байлаа. ХХ зууны эхнээс дэлхийд зургаан ихрүүд төрсөн 96 тохиолдол бүртгэгджээ.