Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл өнөөдөр эхэллээ

Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт өнөөдөр эхэллээ. Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгэхэд уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн тодорхойлолт байх шаардлагатай юм байна. Мөн гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр, уралдаанч хүүхдийн карт, эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар, хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ байх хэрэгтэй юм.

Мөн Хүй долоон худагт хүүхдийн түр хамгаалах байр ажиллаж эхэлжээ. Түр хамгаалах байр нь баяр наадмын үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, эрсдэлт өртсөн хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх зэрэг үйлчилгээг үзүүлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)