Хүннүгийн түүхийн аварга “агуулах”

МЭ-ний 80-100-аад оны үед хамаарах Хүннүгийн шаньюугийн булш Монголын археологийн түүхэнд томоохон дуулиан дэгдээлээ. Манай улсад урьд өмнө нээгдэж байсан Хүннүгийн булшнууд “Гол мод-2”-ийнх шиг том хэмжээтэй байгаагүй. Их бие нь 47 метр, бунхан руу орох үүдэвч нь 38 метрийн урттай язгууртны энэ булш Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь “Гол мод” хэмээх газарт буй үндсэн, дагуул нийлсэн 200 гаруй булшнуудын зүүн хойно байрлана. 29 дагуул булшинд нь ой долоон сартай хүүхдээс 35 насны эр хүртэл нийт 28 хүн, нэг адууг хойлоглон оршуулсан байна. Гол бунхны орчимд 21 адуугаар тахилга үйлдсэн, бунхан дотор адууны эд хэрэгсэл дагуулж, үнэ цэнэтэй эд хэрэглэл, алт, мөнгөн чимэглэл бүхий сүйх тэрэгнүүдийг жиргэн хийжээ. Язгүүртны авсыг хөөмөл хээ, чулуун шигтгээ бүхий алтан ялтсаар ханалан чимсэн нь “хадан гэр”-ийг зэхэж оршоодог эртний уламжлалтай холбоотой. Ер зөвхөн “Гол мод-2” ч биш, “Гол мод-1”, Ноён уул, Туурилаг нарсны гээд олдоод байгаа бүхий л Хүннүгийн хаадын булшгууд ханан хээ бүхий австай байдаг.

Булшийг судлан шинжлэх археологийн багийн ахлагч, Улаанбаатар Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетийн декан, доктор, профессор Д.Эрдэнэбаатарын өгүүлснээр “Гол мод-2”-ын нэгдүгээр булшнаас гарсан шилэн аяга цаг хугацааг тогтооход тусалсан байна. Хоёр өөр шилийг уусган хольж урласан энэ аяга эртний Ромын хаад, язгууртнуудын ордны тансаг хэрэглэлийн нэг юм. Шилэн урлалын технологи нь МЭ-ний анхдугаар зууны хоёрдугаар хагаст хамаарах, эртний Грекээс Ромд уламжилсан соёл аж. Тэгэхээр Хүннүгийн булш тэр үед буюу МЭ-ний 80-100 оны үеийнх болов уу гэж таамаглажээ. Ийм аяга Евроазийн археологийн түүхэнд тун ховор олдсон юм байна. Германд гурван ширхэг, АНУ-д хоёр ширхэг хадгалагддаг бөгөөд зургаа дахь нь ийнхүү манай улсаас олдож буй юм. Энэ олдвор булшны насыг хэлээд зогсохгүй Ром, Хүннү хэмээх эртний төрүүдийн хооронд харилцаа холбоо байсны нотолгоо болж буй. 

Урьд өмнө судлагдсан Хүннүгийн булшнуудтай бүтэц, зан үйл, тахилга, хойлогийн хэлбэрийн хувьд ялгаа байхгүй ч агуулж байгаа олдвор, эд зүйл, түүний урлал болон үнэ цэнээрээ алинтай нь ч зүйрлэхээргүй энэ том бунхан 2000-аад жилийн тэртээ тоногдсон бололтой. Шаньюугийн шарилыг гаргаж хаясан байж магадгүй гэж таамаглаж байгаагаа профессор хэлнэ лээ. Гэхдээ түүний гавлын ясны хэлтэрхий, дунд чөмөгний яс үлдсэнийг олжээ. Энэ олдворын антропологийн ач холбогдлыг үнэлж баршгүй. Хүннүгийн антродологийн 100-аад олдвор байдаг ч хаан язгууртных тэр бүр олдож байгаагүй. Чухамхүү энэ зонхилогч овгийнхны ДНК-ийн судалгаа өнөөгийн хамгийн маргаантай асуудлуудын нэг болох хүннүчүүдийн угсаа гарвалын талаарх эргэлзээг нэг тийш болгоход хувь нэмэр болох нь гарцаагүй. Хамгийн сүүлд хэдхэн жилийн өмнө Ноён уулын булшин дээр ажилласан Оросын эрдэмтэн, хатагтай Н.В.Полосьмак АНУ-д хэвлүүлсэн судалгааны тайландаа “Хүннүчүүд бол турк, персээс гаралтай овог аймаг байсан” гэсэн дүгнэлт хийснээс энэ асуудал хэчнээн эмзэг байгааг анзаарч болно. Булш бунхнуудаас Дундад Азийн эртний эдлэлүүд гарах явдал түгээмэл байдгаас шалгаалаад өнөөдөр Казакстан, Кыргызстан, Турк зэрэг орнууд хүннү нарын ур гарвалын булаалдацгаасаар л байгаа. Улаанбаатар Их Сургуулийн судлаачид Чемурчекийн, Мөнххайрханы, Тэвшийн зэрэг монгол нутагт хүрэл зэвсгийн эрт болон дунд үед амьдарч байсан овог аймгуудын соёлын дурсгалуудыг шинээр олж нээсэн нь манай орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн судалгааны он цагийг урьд өмнөх үр дүнгүүдээс даруй 1000-1500 жилээр урагшлуулахаар байгааг онцлохоос аргагүй.

 “Гол мод 2”-ыг гол булшны бунхнаас жижиг, том нийт 6-7 сүйх тэрэгний  эд ангиуд бүрнээрээ, мөн тооны сүйхний хэсгүүд гарсан юм. Нэг сүйх нь ханз үсэгтэй, гоёлын болов уу гэмээр хийцтэйг үзвэл Шаньюйд Хань улсын хуандий бэлэг болгосон байхаас зайлахгүй. Харин бусад сүйхүүд бүгдээрээ Хүннү хийцийнх. Чимэг урлал сайтай, тансаг хэрэлэлтэй эдгээр тэрэгнүүд шаньюй нарын эрхэм хэрэгсэл байсныг илтгэнэ. Чимэглэлүүдийг алт, мөнгө, хүрлээр гайхалтай нарийн урлаж, чулуун шигтгээнүүдээр чимжээ. Хийцийн хувьд ер бусын уран агаад дотог, бэлгэдлийн учир жанцан ихээр шингээсэн нь харваас илэрхий. 

Их хааны булшны зүүн талаар хавиргалуулан байрлуулсан дагуул булшнуудын гуравдугаархаас ой долоон сартай хүүхдийн оршуулга олсон юм. Булшинд хүүхдийн тоглодог байсан болов уу гэмээр 200 гаруй шагай хийсний 20 орчим нь тамгатай байна. Шагайн дээрх дөрвөн талт тамганд хожим Чингис хааны хэрэглэж байсан наран тамга, Мөнх хааны удам угсааныхны сэрээ тамга, Өгөөдэйнхний дэгрээ тамга яг тэр хэлбэрээрээ дүрслэгдсэн нь нэгийг өгүүлнэ. 

Урьд өмнө олдсон Хүннүгийн үеийн булшнуудыг ОХУ, АНУ, Франц, Солонгосын гээд дандаа гадаад улс орны эрдэмтэд малтаж судалж байсан бол “Гол мод-2”-ыг түүхэндээ анх удаа монголчууд гадны тусламжгүйгээр бие даан бүрэн цогцолбороор дагуул булш болон тахилын байгууламжийн хамт малтан шинжиллээ. Энэ нүсэр ажлыг “ЖЕНКО” группын “Түмэн хишигтэн” ХХК ивээн тэтгэснийг хэлэх учиртай. Төсөлд  6 эрдэм шинжилгээний ажилтан археологич, антропологич, 80 гаруй археологийн болон түүхийн мэргэжлээр суралцаж буй оюутан, 80 гаруй цэргийн албан хаагч, 20 гаруй инженер, техникч, жолооч, механикч, аж ахуй, гал тогоонд 4-5 хүн тус тус ажиллажээ. Энэ ажил Монголын эрдэмтдийн чадал чансааг дэлхийд таниулсан цогц ажил болсныхоо хувьд бас нэг ач холбогдол дагуулж буй юм. Гадаадын эрдэмтэд булш бунхныг судлаж дүгнэхдээ ихэнхдээ хөндлөнгийн эрх ашгийн үүднээс дүгнэх гэдэг. Бодит үнэнийг олж харах эрмэлзэл бага байдгаас ташаа мэдээлэл түгээх тохиолдол олонтаа гарч, үүнээс шалтгаалан Хүннүгийн судалгаа төдий л урагштай бус явсаар ирсэн гэхэд хилс болохгүй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

  1. Оросууд бүдүүлэг тэнэг монголыг мөхөж байхад нь аварсан гэсэн худлаа домог зохиогоод түүнээсээ болж өөрсдөө худлаа түүхтэй болоод байгаа юм. Тэд монголын хүчээр хүчирхэг төртэй болсон гээд хэлэх гэхээр ичээд байгаа юм. Эртний монгочууд нь тухайн үедээ хамгийн өндөр боловсрол, аж ахуйтай улс байсан юм шүү. Хувьсгалын өмнө дэлхийд биш юм гэхэд Азид хамгийн баян орны нэг байв. жирийн эр хүн мөнгөн хутга, аяга, хэт бэл гээд 10 сая төг-н эдэлэд авч явдаг 50-с ээш малтай баян чинээлэг омог бардам ард түмэн байсан. Чингис хаан хүртэл Чанчун бумбад Эртний шанюйн улсаас хойш 1000 жил өнгөртөл одоогийнх шиг том улс байсангүй гэж баталж түүхээ сайн мэддгээ харуулж байв Тэгэхэд орчин үеийн залуус түүхээ мэдхгүй орос сэтгэлээр тэнэг мангар нүүдэлчин улс л гэж бодож байх

    2 0 Хариу бичих
  2. Оросууд бүдүүлэг тэнэг монголыг мөхөж байхад нь аварсан гэсэн худлаа домог зохиогоод түүнээсээ болж өөрсдөө худлаа түүхтэй болоод байгаа юм. Тэд монголын хүчээр хүчирхэг төртэй болсон гээд хэлэх гэхээр ичээд байгаа юм. Эртний монгочууд нь тухайн үедээ хамгийн өндөр боловсрол, аж ахуйтай улс байсан юм шүү. Хувьсгалын өмнө дэлхийд биш юм гэхэд Азид хамгийн баян орны нэг байв. жирийн эр хүн мөнгөн хутга, аяга, хэт бэл гээд 10 сая төг-н эдэлэд авч явдаг 50-с ээш малтай баян чинээлэг омог бардам ард түмэн байсан. Чингис хаан хүртэл Чанчун бумбад Эртний шанюйн улсаас хойш 1000 жил өнгөртөл одоогийнх шиг том улс байсангүй гэж баьталж түүхээ сайн мэддгээ харуулж байв

    1 0 Хариу бичих
  3. Угаасаа монгол бус угсаатан шүүдээ. Эртний өндөр соёлт өөр ард түмнийг маш бүдүүлэг нэр нь ч гардаггүй бсан өөриын авөгтэы холбох нь ч ямар ч уялдаагүй yum бгааyum.

    1 9 Хариу бичих
  4. Оросууд ийм л хөгийн. Хүннү нарын перс, турк гаралтай гээд манай түүхийг үгүйсгэхийг нэн түрүүнд тавина. Энэ муу орос хятадууд биднийг доош нь хийж түүхийг минь гуйвуулж, доороо байлгах санаатай.

    7 0 Хариу бичих
  5. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    0 2 Хариу бичих
    • naad erhteni naimaag taslan zogsoo

      0 0
    • нээрээ бѳѳрѳѳ зарж шмнэ байр авья хэдээр авах юм?

      0 0
    • бѳѳрѳѳ зарж болох юм

      0 0
    • Үүнийг устгуулахгүй бол танайхыг цагдаад мэдэгдэнэ шүү

      4 0
  6. Yamar tansag hiitstei edleluud ve

    1 0 Хариу бичих
  7. Oloh nu yaahvee naad uhaj bgaa nohduudiig hynaj shalgah hergte bna. Ed olgiin gol naimaachid naad nohduud chini bh magadlalta shu.

    0 0 Хариу бичих
  8. Өөрсдөө судалгаа шинжилгээний ажил мэтээ хийж байвал дээр дээ

    0 0 Хариу бичих
  9. Сайхан хэрэг байна.үзмэрээ нийтэд зкүүлэх хэрэгтэй дээ

    0 0 Хариу бичих
  10. ДНХ-ийн аргаар судлаатахсан чинь Түрэг угсааных гэж гарвал баларлаа шүү. За, түрэг гэж гарвал ч бас яахав, Хятадынх гэж гарвал одоо хаашаа харж үхнэ ээ.

    1 5 Хариу бичих
    • Hujaagiinh gej gerval hujaa ruu harj uheh heregtei

      3 0