Баян-Өлгий аймгийн Өлгий суманд тарваган тахлын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдэж, анхан шатны үзлэгээр тахал туссаныг тогтоогоод байсан. Тэгвэл тухайн онош нь эмнэлзүй болон лабораторийн шинжилгээгээр үгүйсгэгдсэн байна. Тодруулбал, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн өгсөн мэдээллээр уг сэжигтэй тохиолдлоос дээжилсэн сорьцод молекул биологи, ийлдэс судлал, хурдавчилсан тестийн шинжилгээг хийж, лабораторийн шинжилгээгээр онош үгүйсгэгджээ.