Индонезид 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөв

Индонезийн эрэгт рихтерийн шаталбараар 5.8 магнутудын газар хөдлөлт бүртгэгдсэн тухай АНУ-ын Геологийн албанаас мэдээллээ.

Газар хөдлөлтийн төв нь Молуккийн тэнгист буюу Индонезийн зүүн арлын Тернате хотоос 124 км зайд байжээ. Энэ үеэр хүчтэй давалгаа үүссэн ч цунами түгшүүр зарлаагүй байна.

Өнгөрсөн хоногт мөн АНУ-ын Калифорни мужид 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)