Наадмын бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлнэ

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар хүчит 512 бөх барилдана. Бөхчүүдийн бүртгэлийг Үндэсний бөхийн салбар хорооноос Бөхийн өргөөнд хийхээр болжээ. Бүртгэл өнөөдөр, маргааш 10.00-18.00 цагийн хооронд болох аж. Улсын наадамд барилдах бөхчүүд цолны үнэмлэх, хоёр хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бөхчүүд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай юм байна.

Дашрамд дурдахад, Үндэсний их баяр наадамд өсвөрийн 128 бөхийн барилдаан болох бөгөөд барилдах хөвгүүдийг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд бүртгэхээр болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)