Н.Жанцанноров: Монголын үндэсний соёл урлагийн дэвшлийн төлөө чадах хэрээрээ зүтгэнэ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн соёрхолт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт хөдөлмөрийн баатар цол олголоо. Тэрбээр, “Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулахад их үүрэгтэй, баяр цэнгэлийн манлай болсон Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёрт төрийн дээд шагнал Хөдөлмөрийн баатар цол тэмдгийг гардууллаа. Бид төрийнхөө энэ хишгийг гүн хүндэтгэлтэй хүлээн авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнэтэй юм байна гэдгийг баталгаажууллаа. Аливаа төрийн дээд шагнал бол тодорхой хувь хүний овог нэр гэхээсээ илүү түүний бүтээсэн бүтээлийг үнэлж, цэгнэж, дахин баталгаажуулж байгаагийн илрэл бөгөөд түмэн олноо ийм бүтээл хийж, авьяас чадвараа сорьж байхыг уриалан дууддаг нэг ёсны их чухал зүйл. Бид ойрын өдрүүдэд тусгаар тогтносон эх орон, нутаг усаараа бахархан өнгөрөөх цаг ирлээ. Энэ цаг үед Монголчууд энэ сайхан орноо, бие биенээ ойлгож, тусгаар байлгаж, үр ачдаа үлдээхийн төлөө зүтгэх ёстой. Миний хувьд Монголын үндэсний соёл урлагийн дэвшлийн төлөө чадах хэрээрээ зүтгэх болно” гэсэн юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Шарав та 2тоо дахин дахин баяр хүргэж эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Уран бүтээлийн шинэ шинэ амжилт хүсьё

    0 0 Хариу бичих