Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа энэ оны хоёрдугаар сард Хонконгод болсон олон улсын тэмцээнд VI байрт шалгарсан. Ингэхдээ 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпод оролцох болзол хангасан билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Австралид болсон “Алтан зам” ангиллын тэмцээнд урилгаар оролцохдоо хоёр цаг, 29 минут, 18 секунд гүйн, IV байрт шалгарчээ. Ингэснээр тэрбээр,  “Токио-2020”-д өрсөлдөх болзолоо дахин хангаж, улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн юм.