Энэ өдөр дэлхийн түүхэнд

Оны 189 дэх өдөр, шинэ он гартал 176 хоног үлдлээ.

Өнөөдөр түүхэнд

1579 – Орост хамгийн ихээр хүндэтгэгдэн шүтэгддэг эх дагинын  икона зурны ид шид Казаньд тодорчээ. Зурагт "Одигитрия" (грекээр - "замыг заагч дагина") гэх төрөлд хамрагдах Эх дагина зурагдсан байдаг.  Дагина зүүн гартаа сүсэгтэн олныг харж буй нялх Исусыг тэвэрчээ.  Дагинын толгой нь зүүн тийш бага зэрэг хазайсан байдаг. Икона зураг гарч ирснээс  15 жилийн дараа буюу 1594 онд бичигдсэнээр, харваач Даниил Онучины есөн настай охин Матрона  ариун шүтээн хаана байгааг  заасан гэнэ. Охины зүүдэнд Эх дагина үзэгдээд шүтээний газрыг зааж өгжээ. Шатаад удаагүй байсан Онучины  гэрийн буурины үнс болсон газар түүнийг хайх хэрэгтэйг охин зааж өгчээ. Казанийн шашины тэргүүн хамба Иов  хотын нндин шүтээнийг  сахил тавиулсан Ермогенд дамжуулан өгсөн байдаг Тэр хожим Москвагийн болон  Бүх Оросын шашины тэргүүн болсноос гадна Казанийн эх дагинын шүтээний ид шидийн тухай өгүүлэн тэмдэглэжээ.

1654 - Яков (Жейкоб) Барсимсон гэсэн нэртэй анхны еврей Америкт (Нью-Йорк) ирсэн гэж бүртгэгджээ.

1819 – Петербургт уран барилгач О. Монферраны төслөөр Исаакиевын сүмийг босгохоор суурийн анхны чулууг  тавьжээ.

1892 – Аргентины Ла-Плата мужид  хоёр хүүхэд хөнөөсөн хэргийгн мөрдөн байцаагч Эдуардо Альварес хэргийн газраас цуст хурууны хээг олоод хөрш нь гэмт хэрэгт буруутгаж байсан хүүхдийн эхийн хурууны хээтэй адилхан болохыг тогтоов. Нууц амраг нь хүүхдүүдийг тээршаашсны улмаас эх нь тэднийг  хөнөөснийг тогтоосон уг хэрэг криминалистикийн түүхэнд хурууны хээг тулган үзсэн анхны тохиолдол гэж бүртгэгджээ

1901 -  Францын хотуудад автомашины хурдыг 10 км/цаг гэсэн хязгаарлалт тогтоожээ.

1907 - Нью-Йорк хотноо XX зууны эхний хагасын  хамгийн алдартай Ziegfeld Follies гэх америк варьетегийн анхны тоглолтыг импресарио Флоренц Зигфельд зохион байгуулжээ.

1918 – Хойд Италийн Пьяве гол дээрх  байрлалыг Австрийн их буучид буудах үеэр Америкийн Улаан загалмайн фронтын албаны 19 настай жолооч Эрнест Хемингуэй хүнд шархаджээ.

Мэс заслаар түүний биенээс 227 сумны хэлтэрхийг гарган авсан байв. Тэр үеийн сэтгэгдэл нь түүний “Зэр зэвсэг минь баяртай!“ романд мэдрэмжээ бичихдээ: "Би амьсгаалахаар оролдов. Гэтэл амьсгал алга, өөрөөсөө нэг мөр салан салхинд туугдан туугдан нисч байна. Би байдаг хурдаар ниснэ, үхэж байна, төгслөө гэж дэмий бодож байцгаах юм гэдгийг би мэдэж байв. Дараа нь би урагшлахын оронд агаарт хөвөн гэдрэгээ гульслаа. Амьсгаа аваад би өөртөө буцаад ирснээ ойлголоо" гэжээ. Дараа нь түүнийг Миланы цэргийн эмнэлэгт шилжүүлсэн ба тэнд тэр 26 настай эмнэлэгийн асрагч Агнес Коровскийд дурласан ч хариу нь ологтой өрнөсөнгүй. Тэр ихээхэн махруу зүтгэж, занаж, зүдэрсээр Иллинойс дэх эр оронд эргэн ирэв. Бүсгүй Италид үлдээд тэндээс итали офицертай сууж байгаа тухай захидал ирүүлсэн байна. Энэ нэг ердийн түүх ХХ зууны залуусын дуртай “Зэр зэвсэг минь баяртай!“ романд дурьдагдаагүй бол  ямар нэгэн сонирхол татахгүй л байлаа.

1922 – Москвагийн Ходынскийн нисэх буудалд нисгэгч  Н. Ильзин дэлхийд анх удаагийн болох хөдөө аж ахуйн хортон шавьжтай тэмцэх химийн бодис цацах туршилтыг явуулжээ. Хорь, гучаад онуудад нисэх хүчнийг  царцааны нүүдэлтэй тэмцэхэд өргөн ашиглаж байлаа.

1944 – Миасс хотод  босгосон Уралын автомашины  үйлдвэрийн дамжлагаас ЗИС-5В маркийн анхныхаа автомашиныг гаргажээ.

1945 – Балтийн орчмаас Ленинградын гвардийн буудлагын корпус хотдоо эргэн ирэх ёслол болжээ. Корпусын гвардийн гурван дивизийн  хотод орж ирсэн гурван чиглэлд Ялалтын хаалгууд босгосон байв.

1974 - "Макдональдсын"  эзэн асан Рей Крок нэг хоногийн дотор 65 сая доллараа  бирж дээр алдсан нь тухайн цагийн хамгийн өндөр хэмжээний гарз байлаа.

1975 – АНУ-д нийт хоёр сая шоо метрын хэмжээтэй дэлхийн хамгийн том агаарын бөмбөлөг хөөргөх гэсэн нь бүтэлгүйтэв.

1994 – Ирландын гүйлтийн тамирчин эмэгтэй Соня О’Салливан  2000 метрын зайд дэлхийн дээд амжилт тогтоосон нь өнөөдөр ч эвдэгдээгүй байна.

1998 - Энэтхэгийн Шридхара Чиллала гэдэг хүний гарын хумсны нийт урт нь 615 см гэж бүртгэгдэв. Түүний эрхий хурууны хумсны урт нт 142 см байлаа.

2002 – Адуунд учруулан сэтгэл санааны хохиролыг 1700 доллар гэж шүүх үнэлэв. Шүүхийн түүхэнд анхных болох ийм шийдвэр гаргуулсан зургаан настай Тилли гэдэг адуу осолд орсны дараа нервддэг, шийдэмгий биш болсон байна

2008 - Оросын Төрийн депутатуудын санаачилгаар Бүх Оросын гэр бүл, үнэнч хайр сэтгэлийн баярыг бий болгожээ. Энэ баярын бэлгэдэл нь балжингарма цэцэг. Гэр бүлийн өдөр нь шашны уламжлалтай. Анх оросууд энэ баярыг 2008 онд тэмдэглэжээ. Христийн гэр бүлийн ивээгч гэгдэх хувилгаан хосууд Петр, Феврония хоёрын чандар оршуулагдсан Муром хотын оршин суугчид тэдний дурсгалын өдрийг долдугаар сарын 8-нд тэмдэглэсээр иржээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)