“Наймдугаар сард саарал жагсаалтад орохгүй байх хамгаалалт хийнэ”

Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын саарал жагсаалтад орохгүй, эдийн засгийн хувьд чөлөөтэй үлдэх эсэх нь ирэх аравдугаар сард тодорхой болох юм. Энэ асуудалд хэрхэн анхаарлаа хандуулж байгаа талаар Монголбанк мэдээлэл хийх үеэр тус банкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг тайлбар өгөв. Тэрбээр, “2016 оны 10 дугаар сард Ази Номхон далайн бүлгэм гээд байгууллагаас 2013-2016 онд Монголын төрийн байгууллагууд терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг ямар арга хэмжээ авсан талаар үнэлж, дүгнэсэн. Тэдний тайлан бол 2017 оны наймдугаарс ард гарсан. Тэр тайлангаар тодорхой зөвлөмж өгч, сайжруулах шаардлагатай ажлыг заасан. Түүнээс хойш Засгийн газрын түвшинд үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөл гаргасан. Тэр анхны зөвлөмжөөр Ил тодын хууль, Өршөөлийн хуультай холбоотой Монгол Улс хүндхэн дүгнэлт авсан. Тэр хуульдаа мөнгө угаах, терроризмтай тэмцэх тухай заалт нь олон улсын зөвлөмжид нийцэхгүй байна гэдэг тайлбар өгсөн. Түүнээс хойш энэ нөхцөл байдлаас гаргах ажлууд хийж ирсэн. Одоо бид саарал жагсаалтаас гарах хэсэг дээр явж байна. Өнөөдөр прокуророос мөнгө угаахтай холбоотой хэргийг шүүх рүү шилжүүлсэн ч, шийдвэрлэгдсэн хэрэг алга. Энэ чиглэлд бид ажиллаж байна. Наймдугаар сард Ази, Номхон далайн хурал болно. Тэр хурал дээр Үндэсний зөвлөл тайлан тавьж, саарал жагсаалтад орохгүй байх хамгаалалт хийнэ. Харин 10 дугаар сард түүнийг үнэлнэ. Бид техникийн хэрэгжилт дээр нэлээн ахиц гаргасан” гэсэн юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. МБ-хан мөнгө угаах, терроризмтай тэмцэх талаар техникийн хэрэгжилт дээр ахиц гаргасан гээд зогсож байвал шууд л сааралд орчих юм байна даа. Энд оруулах сонирхолын бүлгүүд байгаа гэдэг нь үнэн ч юм уу.

    0 0 Хариу бичих