“Уул уурхайн салбарын өсөлт саарах хүлээлттэй байна”

Нэгдүгээр улиралд уул уурхайн салбарын өсөлт 12.2 хувиар өндөр, уул уурхайн бус салбарын өсөлт 2.5 хувиар бага гарсан. Ингэснээр эдийн засгийн өсөлт өмнөх төсөөллөөс 1.3 нэгж хувиар өндөр гарсан юм. нааштай нь, нүүрсний үнэ төсөөлж байснаас өсч, үйлдвэрлэл 1.2 сая.тн-оор, зэс, төмрийн хүдрийн олборлолт мөн 20 гаруй хувиар хүлээлтээс давсан. Энэ нь сая дурдсан эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлж байгаа юм.

Нөгөө талаас уул уурхайн бус салбарын өсөлт хүлээлтээс бага гарсан хэвээр байна. Үүнд гурван шалтгаан байгааг Төв банк дурдлаа. Нэгдүгээрт, төсвийн хөрөнгө оруулалтын зардал оны эхний улиралд дутуу гүйцэтгэлтэй гарсан, хоёрдугаарт,  үүнийг дагаад барилгын материалын үйлдвэрлэл төсөөлснөөс бага байсан, мөн коксжих нүүрсний үйлдвэрлэл буурсантай холбоотойгоор боловсруулах салбарын үйлдвэрлэл төдийлөн өсөөгүй, гуравдугаарт, нүүрсний экспортын уртын ачаа тээвэр буурч, тээврийн салбар хүлээлтээс бага байсан зэргийг нэрлэлээ. Тэгвэл цаашид эдийн засгийн төлөв ямар байхаар таамагласныг хүргэе. Энэ онд уул уурхайн бус салбарын өсөлтийн төсөөлөл өмнөх төсөөллөөс бага зэрэг буурсан бол уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэж, нийт эдийн засгийн өсөлт өмнөх төсөөллөөс сайжрахаар байна. Ирэх онд Оюу толгойн алтны агууламж буурах нөлөө уул уурхайн салбарт сөргөөр нөлөөлөх хэдий ч төсвийн хөрөнгө оруулалтын зардал өсч, уул уурхайн бус салбарын идэвхжил нэмэгдэх нөлөөгөөр нийт эдийн засгийн өсөлт өмнөх төсөөллөөс нэмэгдэх төлөвтэй байна. Газрын тос, төмрийн хүдэр, алтны үнийн төсөөлөл энэ онд нэмэгдэж, зэсийн баяжмалаас бусад уул уурхайн олборлолт, экспортын биет хэмжээ нэгдүгээр улирлын гүйцэтгэлтэй уялдан өсөхөөр байгаа нь уул уурхайн салбарын өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ. Харин 2020 онд алтнаас бусад түүхий эдийн үнийн төсөөлөл муудах, зэсийн баяжмалаас бусад түүхий эдийн экспортын биет хэмжээ төдийлөн нэмэгдэхгүй, Оюу толгойн баяжмал дахь алтны агууламж буурах зэрэг нөлөөгөөр уул уурхайн салбарын өсөлт саарах хүлээлттэй байна. Мөн ирэх онд төсвийн дунд хүрээний мэдэгдлээр хөрөнгийн болон урсгал зардлууд тэлж, уул уурхайн бус салбарыг дэмжих хэдий ч үүнийг дагаад хөрөнгө оруулалтын импорт нэмэгдэх, гадаад эрэлт саарах, уул уурхайн салбарын идэвхжил буурах нөлөөгөөр уул уурхайн бус салбарын өсөлт бага зэрэг саарахаар байгааг дурджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ashgui ashgui

    0 0 Хариу бичих
    • hai yamar sain

      0 0