Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын хурдны замыг нээлээ

Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын хурдны замыг нээлээ. Уг зам 32.5 метр зорчих хэсгийн өргөнтэй, хоёр урсгал, зургаан эгнээтэй. Мөн аваарын 10 гарц, 49 үер усны хоолойтой, хурдны зам тул автобусны зогсоол байхгүй, эргэлтийн цэггүй, гялбаанаас хамгаалсан хаалттай аж. Замын гүйцэтгэгч компаниар БНХАУ-ын Төмөр замын IV групп ажилласан юм. Энэ нь манай улсын анхны хурдны зам гэдгийг салбарын сайд онцлов. Замын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Усад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин оролцлоо. Элчин сайд шинэ зам хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор нээгдэж байгааг билэгшээгээд энэ зам нийслэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын цогцолборыг Японы хөнгөлттэй зээл барьж буй. Төслийн нийт өртөг 36.9 тэрбум иен. Харин авто замын төслийг БНХАУ-ын зээлээр бүтээж буй.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сайхан мэдээ байна. Хөгжлөө дагаад барих барилга үйлчилгээний газруудаа жуулчин гийчид ирж үзэх иргэд амьдрах таатай орчинг бүрдүүлээсэй. Яаран сандран хэрэгтэй хэрэггүй урлаг муутай шийдэл нь тодорхойгүй муу барилга бариулахаа боль. Мөн гол мөрөнг ширгээн байж барилга барих нь зохисгүй байна шүү.

    0 0 Хариу бичих