Их Британийн 77 настай иргэн аймшгийн кино үзвэрийн үеэр амиа алдсан хэрэг Тайландын Паттайя аралд гарчээ.

Британи жуулчин нээлтээ хийгээд удаагүй байгаа "Аннабелл 3" киног үзэж байгаад зүрх нь хаагдсан байна. Үзвэр дуусч, танхимын гэрлийг асаасны дараа түүнийг ухаангүй байдалтай олжээ. Кинотеатрын ажилтнууд түргэн тусламж дуудсан ч харамсалтай нь хэдийн оройтсон байлаа.

Үүний өмнө мөн Хятадын нэгэн паркт хөдөлгөөнт тоглоом дээр суусан хоёр өндөр настан амиа алдсан хэрэг гарсан юм.