Кокорин, Мамаев нарыг Белгородын хорих ангид шилжүүлэв

Хөлбөмбөгч Павел Мамаев, Александр Кокорин, түүний дүү Кирилл Кокорин найз Александр Протасовицкий нарыг Оросын нийслэлд байх Бутырийн шоронгоос Белгород хотын хорих ангид шилжүүлсэн тухай ТАСС агентлаг мэдээлжээ.

Хэвлэлийн мэдээг ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, мөн Мамаевын өмгөөлөгч Павел Бушманов нотолсон байна.Белгородын хорих анги ердийн дэглэмтэй гэнэ. Танхайн хэрэг үйлдсэн хөлбөмбөгч П.Мамаев, А.Кокорин нарыг нэг жил таван сар хорих шийдвэрийг өнгөрсөн сард Пресненскийн шүүхээс гаргасан юм. 

“Зенит”-ийн довтлогч Александр Кокорин, “Краснодар”-ын хагас хамгаалагч Павел Мамаев нар 2018 оны 11-р сард гудамжинд согтуугаар төрийн албан хаагчдыг зодсон юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хоосон толгойт саятангууд юу зутраа аж

    1 0 Хариу бичих