"Холливуудад нэг удаа" кино Квентин Тарантиногийн сүүлийн бүтээл

Найруулагч Квентин Тарантино дэлгэцийн урлагаас зодог тайлахаар зэхэж байна. "GO" сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ Тарантино "Кино урлагийн төлөө өөрийн чадах бүхнээ хийсэн гэж бодож байна. Цаашид өөрийгөө театрын найруулагч эсвэл зохиолчоор харахыг хүсэж байна" хэмээн ярьжээ.

Өмнө нь ч Тарантино уран бүтээлийн ажлаас засварлах бодолтойгоо хэлж байсан юм. Гэхдээ арван кино хийгээд энэ салбараас хөндийрнө гэж байжээ. Харин "Холливуудад нэг удаа" кино түүний ес дэх бүтээл. Өнгөрсөн таван сард Каннын наадмын үеэр киног албан ёсоор танилцуулсан ч дэлхийн нээлт долдугаар сарын сүүлээр болох юм.

Өнөө цагийн хамгийн нэр хүндтэй жүжигчид болох Леонардо ДиКаприо, Бред Питт нарын гол дүрийг нь бүтээсэн уг бүтээл 1969 онд Холливуудад өрнөсөн бодит явдлаас сэдэвлэсэн ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)